Томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийг 5-60 см-ээр давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн зарим томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийг даван хүчтэй үерлэж байгааг УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Идэр, Эг, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрөөс 5-150 см-ээр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бэлтэс, Гуна, Идэр зэрэг гол мөрний ус үерийн түвшнийгг 5-60 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Иймээс дээрх гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.