Осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-05-04 21:05:34

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл 3 дугаар багийн Тэгш булан гэдэг газарт Сэлэнгэ мөрнийг гаталж явсан 10 иргэний завь хөмөрч, 7 хүн осолдсон бөгөөд 4 хүний цогцсыг олж Цагдаа болон Шүүхийн шинжилгээний байгууллагад хүлээлгэж өгсөн.


Осол болсон газраас Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр хүртэл усаар 985 км газар эрлийг зохион байгуулан ажилласан байна. Тус газарт их хэмжээний цас орж, Сэлэнгэ мөрний усны түвшин 2 метр орчим нэмэгдэн үзэгдэх орчин муу, эрлийн ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон байна. Иймээс ар гэрийн хүмүүстэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ