Жавхлант сум иргэдээ 100 хувь дархлаажуулжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-04 23:35:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Жавхлант сум улс аймаг, сумын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу шуурхай арга хэмжээг богино хугацаанд чанартай зохион байгуулж, нийт иргэдээ 100 хувь дархлаажуулсан байна.

Тухайлбал 1 дүгээр ээлжийн 364 иргэнд 2 дахь тун вакцин, Жавхлант сумын харьяалалтай өөр аймаг суманд эхний тунгаа хийлгэсэн 10 иргэнийг дархлаажуулжээ. Мөн 2 дугаар ээлжийн 720 иргэнд эхний тунг хийж, суманд суурин байгаа 1084 иргэнийг бүрэн хамруулсан аж. Иймээс сумын Онцгой комиссоос иргэддээ хандаж дархлаагаа дэмжин онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг ягштал мөрдөхийг уриаллаа. 

Холбоотой мэдээ