Хөрөнгийн биржид өнөөдөр 1.6 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-05 20:26:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 43 ХК-ийн 1,036,291,788 төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 16 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монгол шевро" (MVO+15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN+14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын гол" (SHG-14.98%) болон "Ариг гал" ХК (EER-12.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 1,334,546 нэгж эрхийг нийт 381.1 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.02 хувиар өсөж, 36865.89 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,717,527,661,637 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ