Аймгийн Онцгой комисс УОК, УИХ-ын гишүүдтэй цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-05 22:03:56

Архангай /МОНЦАМЭ/. АОК-ын удирдлагууд, 19 сумын Онцгой комиссын бүрэлдэхүүн УОК-ын Шуурхай штабын дарга Ц.Ганзориг, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нартай цахимаар хуралджээ.

Хурлаар аймагт тулгамдсан асуудлаар Засаг дарга Д.Золжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа нар мэдээлэл өгч, тодорхой саналыг уламжилсан байна.

Тодруулбал:

-"Ковид-19" цар тахлаас шалтгаалан төсөв зардлын эрсдэл үүсч байгаа тухай болон зээлийн сангийн эргэн төлөлтийн талаар,

-Голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, ОБГ, Цагдаагийн алба хаагчид, халдваргүйжүүлэлтийн багийнхны илүү цагийг олгож өгөх,

-Дахин 50000 гаруй тун вакциныг шийдвэрлэж, аймгийн хэмжээнд нийт хүн амын 85 хувийг вакцины бүрэн тунд хамруулахад хүлээлт үүсгэхгүй, дархлаажуулалтыг тасалдуулахгүй байхад дэмжлэг үзүүлэх,

-Түргэвчилсэн оношлуурын тоог нэмэгдүүлэх,

-Хавдрын эрт илрүүлгийн төвийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг түргэсгэх,

-Хамгаалах хувцас хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх, 

-Төвшрүүлэх сумын улсын нөөцийн фондод байгаа өвс тэжээлийг хаваржилт хүндрэлтэй сумдад болон цас их унасан Цахир, Тариат, Хангай суманд хөнгөлөлттэй үнээр олгох,

-Хотонт, Хашаат, Эрдэнэмандал суманд цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төрийн байгууллагуудын барилгын дээвэр нурсныг засварлахад гамшгаас хамгаалах сангаас төсөв шийдэж өгөх зэрэг асуудлыг уламжилжээ.

Холбоотой мэдээ