"Спутник-V" вакциныг 65-аас дээш насныханд маргаашаас тарина

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-05 22:34:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын "Спутник-V" вакциныг маргаашаас 65-аас дээш насныханд хийж эхэлнэ гэдгийг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 8-22-нд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улбар шар" зэрэгт шилжиж байгаа хэдий ч халдварын тархалт багасаагүй, эрсдэл өндөр хэвээр байгааг Шадар сайд мэдээллийн үеэр онцлов. Дээрх хугацаанд орон нутагт зорчих хөдөлгөөнийг мөн хязгаарлах бөгөөд дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ гэлээ. 


Дархлаажуулах ажилд иргэдийн идэвхийг нэмэх зорилгоор, вакцины хоёр тун авсан иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал олгох санхүүжилтийг шийдвэрлэсэн гэдгийг онцлов. 


Мөн олон улсын судалгаа, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн халдвар аваад эдгэрсэн хүмүүст вакцины хоёрдугаар тунг хийхээр болж буйг тэмдэглэлээ. 


Улсын хэмжээнд, өнөөдрийн байдлаар, зорилтот бүлэг буюу насанд хүрсэн хүн амын 60 хувь нь вакцины нэгдүгээр тунг, 27.3 хувь нь хоёрдугаар тунг тариулсан тухай Шадар сайд мэдээлэв.

Холбоотой мэдээ