Урамшууллын 50 мянгыг вакцинаа бүрэн хийлгэсэн иргэдийн дансанд шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас иргэдийн дархлааг дэмжих үүднээс зохион байгуулж буй вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөгийн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн.
Уг мөнгийг тухайн иргэн вакцины 2 дахь тунгаа хийлгэсэн тохиолдолд данс руу нь орохоор зохион байгуулж буйг Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдэгдлээ.
Вакцинжуулалтын 50 мянгыг иргэдийн данс руу шилжүүлэх ажлыг ЭМЯ, Сангийн яамтай хамтран зохицуулах аж.
Халамжийн 90 мянга,
хүнсний талон авдаг 30 мянган иргэн вакцинд хамрагдаагүй байгаа тухай судалгаа байна. Тиймд иргэдийг нийгмийн хариуцлагатай байхыг шадар сайд уриалав.