Батлагдсан тохиолдлын тоо гурваар нэмэгдэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-07 11:56:29

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 233 сорьцод шинжилгээ хийхэд 3 тохиолдол илэрчээ. Энэ нь Эрдэнэбулган суманд 2, Хайрхан суманд 1 бүртгэгджээ. Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 311 боллоо. Үүнд:  

2020 онд:   Батцэнгэл – 3 тохиолдол

2021 онд:   Эрдэнэбулган – 180 тохиолдол

Хайрхан – 31 тохиолдол 

Эрдэнэмандал – 59 тохиолдол

Чулуут – 17 тохиолдол

Ихтамир – 1 тохиолдол

Цэнхэр – 14 тохиолдол

Хотонт – 5 тохиолдол

Тариат – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 26 иргэн байна. 5-р сарын 6-ны өдөр 14 иргэн бүрэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдлын 284 нь буюу 91,3 хувь нь эдгэрч, нас баралт бүртгэгдээгүй дүн мэдээтэй байна. 

Нийт коронавируст халдварын батлагдсан 311 тохиолдлын хамгийн бага 10 сартай, хамгийн өндөр 88 нас, дундаж нас 38.2, дундаж ам бүлийн тоо 3.8 байна. Батлагдсан тохиолдлуудын 56 хувь эмэгтэй, 44 хувь эрэгтэй байна. Гэр бүлийн хавьтал 48.5, байгууллага хамт олон 12.3 хувь байна. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 23, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 3 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Ойрын хавьтлын хүний тоо 2274, тусгаарлах байранд 29, гэрийн тусгаарлалтад 398 иргэн байна.

Холбоотой мэдээ