Малчин залуу Хурган нууранд адуу усалж байгаад осолджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-07 11:59:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бургас баг /5 дугаар баг/-ийн иргэн 25 настай, эрэгтэй А энэ сарын 6-ны өдөр тус багийн нутаг дэвсгэрт орших Хурган нууранд адуу усалж байгаад усанд живсэн байна.

Тухайн газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс баруун хойд зүгт 80 км-т оршдог аж.

Иргэнийг усанд живсэн тухай мэдээллийг ар гэрийн хүмүүс өчигдөр 22:30 цагийн үед аймгийн Онцгой байдлын байгууллагад мэдээлжээ. Дуудлагын дагуу газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид өнөөдөр 08:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэний цогцсыг уснаас гаргаж авсан байна. 

Холбоотой мэдээ