Хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өгөв

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-05-07 14:15:39

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын эсрэг вакцинжуулалт хийж эхэлсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дархлаажуулалт хийж буй эмч, сувилагч болон бусад албан хаагчдад шаардлагатай  хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өглөө.

Үүнд N95 амны хаалт, нэг удаагийн амны хаалт, халдвар хамгааллын хувцас, жавелион зэрэг зүйлсийг багтаажээ.  Аймгийн хэмжээнд таван цэгт дархлаажуулах ажил үргэлжилж байна. 


Холбоотой мэдээ