18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-05-07 20:50:46

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүллээ. Дээрх хугацаанд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэв.

Аймгийн хэмжээнд ‘’Улбар шар’’ түвшинд шилжсэн хугацаанд дараах чиглэлийн үйл ажиллагааг хязгаарлав.

Үүнд: 

1. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

2. Бүх төрлийн баар/диско, караоке, паб-энгийн/

3. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

4. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

5. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

 6. Саун, бассейн

 7. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

 8. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

 9. Үсчин, гоо сайхан, хумс засал

10. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв.

11. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

12. Тээврийн хэрэгслийн орох, гарах хөдөлгөөн 

13. Ресторан, цайны газар /хүргэлтийн үйлчилгээг зөвшөөрнө/

14. Барааны зах, худалдааны төв

15. Бүх төрлийн сургалтын төв

16. Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв

17. Хүүхдийн тоглоомын талбай болон сагс, хөл бөмбөгийн талбай

18. Нийтийн халуун ус

Холбоотой мэдээ