Сонгуулийн ерөнхий хороо С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-05-08 15:55:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн ерөнхий хорооны энэ сарын 7-ны 51 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэжээ.


Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 24-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаагаа эхлэх юм.


Ташрамд дурдахад, МАН-аас Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, тус намын дарга У.Хүрэлсүх, М.Тулгат тэргүүтэй АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс "Датаком" ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нарын материалыг СЕХ хүлээн авсан. Харин УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн АН-ын О.Цогтгэрэл тэргүүтэй талаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг СЕХ-нд бүртгүүлэхийг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа билээ.

Холбоотой мэдээ