Архангайд батлагдсан нийт тохиолдлын 94.5 хувь нь бүрэн эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-09 23:29:15

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 214 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр  тохиолдол илрээгүй.

Архангай аймагт нийт коронавирусний батлагдсан тохиолдлын тоо 311 хэвээр байна. Үргэлжлүүлэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахин, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг сахихыг АОК-оос анхаарууллаа.  

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэж байгаа 17, эмнэлгээс гарсан 294 хүн буюу нийт батлагдсан тохиолдлын 94.5 хувь бүрэн эдгэрчээ.

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 9-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 42189 хүнийг хамруулжээ. Үүнээс I тун–38406, II тун –3783 иргэн вакцинжуулалтад хамрагдаад байна.

Холбоотой мэдээ