Тохиолдлын тоо нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-10 11:26:20

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 149 сорьцод шинжилгээ хийснээс Эрдэнэбулган суманд нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингээд Архангай аймагт нийт халдвар авсан хүний тоо 312 боллоо. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 15 иргэнээс нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 14, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 1 батлагдсан тохиолдол байна. 

Нийт батлагдсан 312 тохиолдлын 297 нь буюу 95.1 хувь бүрэн эдгэрч эмнэлгээс гараад байна. Ойрын хавьтлын хүний тоо 2301, тусгаарлах байранд 21, гэрийн тусгаарлалтад 278 иргэн тус тус байгаа юм. 

Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулж, 2021 оны 5-р сарын 10-ны өдрийн 00.00 цагийн байдлаар 44265 хүнийг дархлаажуулаад байна. Үүнд I тун – 40460, II тун – 3805 иргэн хамрагджээ.

Сүүлийн 24 цагт 1 обьектын 250 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна. 


Холбоотой мэдээ