Амаржих газарт шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүдийг гардуулан өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-05-10 18:14:42

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал цар тахлын энэ үед Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Тухайлбал амаржих газарт унтуулгын аппарат, нярайн тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг өгсөн байна.

Харин аймгийн Халдвартын тасагт хүчилтөрөгч өтгөрүүлэгч өгч, эмч эмнэлгийн ажилчдыг халдвар хамгааллын хувцас хэрэгслээр хангаад байна. Төрөх тасгийн унтуулгын аппарат эвдэрч кесар болон эмэгтэйчүүдийн бусад мэс засал хийхэд хүндрэл үүсээд байсныг бүрэн шийдвэрлэж өглөө. Эдгээр тоног төхөөрөмжүүд нь яаралтай, эрсдэлтэй нөхцөлд олон эх, нярайн амийг аврах чухал тоног төхөөрөмжүүд юм. Дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулах үеэр Засаг дарга Д.Түвшинжаргал Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж эмч, эмнэлгийн ажилчдад хамгаалах хувцас хэрэгслийг мөн гардуулан өглөө гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

 

Холбоотой мэдээ