18-аас дээш насны иргэдийн 69 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-11 17:28:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд Өвөрхангай аймагт коронавирусний халдварын тохиолдол илрээгүй. Халдвар авсан 22 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол одоогоор БОЭТ-д 41, Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 4, хөнгөн 44 хүн байна.

Халдвар авсан 318 хүнээс 82.2 хувь буюу 281 хүн эдгэрч гарчээ. Түргэвчилсэн оношлуураар 359 иргэнийг оношлоход 356 хариу сөрөг, 3 хариу эерэг гарсан байна. Өнгөрөгч хугацаанд 43 обьектын 228090 м/кв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийжээ.

5 дугаар сарын 10-ны байдлаар вакцинд хамрагдвал зохих 74510 хүнээс 69.8 хувь буюу 51972 нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол 5464 хүн бүрэн тунд хамрагдаад байна. 

Холбоотой мэдээ