"Хөсөг трейд" хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-12 16:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Хөсөг трейд" ХК хувьцаа эзэмшигчдийн хурлаа 5 дугаар сарын 21-нд хийхээр болсон талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ. Тус компани энэ оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 4 дүгээр сарын 25-нд хийхээр товлосон байсан боловч Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосонтой холбогдуулан ээлжит хурлыг хойшлуулаад байв. 


Холбоотой мэдээ