Нийслэлийнхний 95 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-14 10:24:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар, "COVID-19" халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тунгаар 2953 хүн, хоёрдугаар тунгаар 1499 буюу нийт 4452 иргэнийг дархлаажуулжээ.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 95.7 хувь буюу 912 938 нь вакцины нэгдүгээр тунд, 50.9 хувь буюу 485 461 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна.

 

Харин улсын хэмжээнд эхний тунг нийт 1 735 389 хүн буюу 83.9 хувь нь, хоёрдугаар тунг 637 459 хүн буюу 30.8 хувь нь тариулаад байна.

 

 Ташрамд дурдахад, нийслэлийн 55-аас дээш  насны иргэдэд өнөөдрөөс “Спутник V” вакциныг хийж эхлэх юм.


 

Холбоотой мэдээ