Тусгаарлах байранд ажиглалтад байсан нэг иргэнээс халдвар илэрлээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-14 20:22:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод тусгаарлан ажиглах байранд ажиглалтад байсан нэг иргэнээс коронаврусний халдвар илэрч, тус аймагт батлагдсан нийт тохиолдол 10 боллоо.

Тухайн иргэн нь энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотоос ирээд халдвартай болох нь батлагдсан ачаа тээврийн машины туслах жолоочийн ойрын харьцагч аж. Тодруулж хэлбэл дээрх тээврийн хэрэгслийн үндсэн жолооч бөгөөд тусгаарлан ажиглалтын явцад ийнхүү халдвар авсан нь тогтоогджээ.

Түүнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхэлсэн байна.  

Холбоотой мэдээ