Нийслэлд өнөөдөр 21.5 мянган иргэнийг дархлаажуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-05-16 11:38:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр суурин 39 цэгт, 10 явуулын автобусаар 21 513 иргэнийг дархлаажуулахаар ажиллаж байна. Энд 83 багийн 584 эмч, ажилтан ажиллана. 

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллээр 5 дугаар сарын 15-ны 19.00 цагийн байдлаар өчигдөр 10 308 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ. Үүнээс вакцины эхний тунд 1.7 сая хүн, давтан тунд 641 029 хүн хамрагджээ.




Нийслэлд эхний тунг 920 043 хүн хийлгэсэн бол 2 дахь тунг 487 900 хүн хийлгээд байна. Аймаг, орон нутагт эхний тунд 850 484 хүн хамрагдсан бол 2 дахь тунд 153 129 иргэн хамрагдаад байна. 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 94.9 хувь буюу 904 089 нь 1 дэх тунд, 52 хувь буюу 495 738 нь 2 дахь тунд хамрагдаад байна. Өнөөдөр Улаанбаатарт ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.










Холбоотой мэдээ