БНАСАУ-ыг ДАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд оролцохгүй гэдгийг мэдэгджээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-05-17 10:43:23

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ 2022 онд Катар улсад болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй гэдгийг Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/ ням гарагт мэдэгдлээ.


“БНАСАУ 2022 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шат, БНХАУ-д 2023 онд болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохгүй байх шийдвэр гаргасныг Азийн хөл бөмбөгийн холбоо албан ёсоор мэдэгдэж байна” гэж тус холбооны цахим хуудсанд мэдээлжээ.


БНАСАУ-ын хөл бөмбөгийн холбоо БНСУ-д ирэх сард болох ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь тоглолтдоо оролцохгүй гэдгээ Азийн хөл бөмбөгийн холбоонд мэдэгдсэнийг Солонгосын хөл бөмбөгийн холбоо /KFA/ энэ сарын эхээр уламжлаад байсан юм.


БНАСАУ урьдчилсан шатны тоглолтод оролцохгүй байх шийдвэрийг гаргах болсон шалтгаануудын нэг нь коронавирусний халдвар болохыг мэдэгдэлдээ дурджээ. Азийн хөл бөмбөгийн холбоо Пёньянаас шийдвэрээ эргэн харахыг хүснэ гэдгээ тухайн үед мэдэгдэж байсан боловч энэ нь амжилт олоогүй бололтой байна.


БНСУ-д “H” хэсгийн БНАСАУ, Туркменистан, Ливан, Шри-Ланкагийн багуудын тоглолт болох байсан боловч ийнхүү гурван тоглолт л болохоор болж байна. Азийн хөл бөмбөгийн холбоо тус хэсгийн тоглолтуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй танилцуулна. 

Холбоотой мэдээ