Хүүхэд харах үйлчилгээний ээлжит сургалт зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-21 11:29:35

Дорноговь аймгийн ЗДТГ-ын ХГБХХ-ээс Хүүхэд харах үйлчилгээний ээлжит сургалтыг долдугаар сарын 04-нөөс 08-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Одоогоор сургалтад хамрагдахаар Замын-Үүд, Эрдэнэ, Даланжаргалан зэрэг сумаас 10-аад хүн хүсэлт гаргажээ. Хүүхэд харах үйлчилгээний хуулийн дагуу гурван багш 15 хүүхэд харах боломжтой бөгөөд улсаас нэг хүүхдэд 134 мянган төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм.

Сургалтыг хүүхэд хамгаалал, эрүүл ахуй, хоол тэжээл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд зэрэг таван сэдвээр мэргэшсэн таван багш тав хоног заана.

Дорноговь аймагт Замын-Үүд сумын хилийн 0108 дугаар анги, тус сумын иргэн Д.Оюун, Эрдэнэ сумын “Номт” зөрлөг тус бүр хүүхэд харах үйлчилгээг эрхэлдэг байна. Шинэ хууль батлагдсантай холбогдуулан анхны сургалтыг энэ оны нэгдүгээр сард зохион байгуулж байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ