Сумынхаа эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-21 11:31:26

Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын I сургуулийн 8В ангийг Б.Хоролханд, Г.Оюунтуяа багштай 1995 онд  төгссөн  нэг ангийнхан уулзаж  төрөлх сумынхаа хүн эмнэлэгт хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат бэлэглэжээ.

Дээрх хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат нь дөнгөж төрөөд амьсгалж чадахгүй байгаа нярай хүүхдийг амьсгалуулахад ихээхэн хэрэгтэй төхөөрөмж аж.

Тус эмнэлгийн эмч ажилтнууд говь нутгийнхаа хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхан, эрүүл мэндэд хөрөнгө оруулсан нэг ангийн хамт олонд талархал илэрхийллээ.

Төхөөрөмж нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд замын зардалтайгаа нийлээд  980 мянга орчим төгрөг болсон байна.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ