Эрдэнэбулган, Өлзийт сумын голомтод эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-05-21 13:08:54
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗӨСТ-ийн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн 3-р баг Эрдэнэбулган, Өлзийт суманд бүртгэгдсэн коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тархвар судлаач эмчийн тогтоосон маршрутын дагуу голомтод эцсийн халдваргүйжүүлэлт энэ сарын 19, 20-ны өдрүүдэд хийж дуусгажээ.
Халдваргүйжүүлэлтэд Эрдэнэбулган, Өлзийт сумын төрийн болон үйлчилгээний байгууллага, тусгаарлах байр, орон сууц, хувийн байшин, гэр, машин, мотоцикл зэрэг 33 объектын 1563 метр квадрат талбайг хамруулсан байна.
Холбоотой мэдээ