Арбулаг сумын нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-22 21:31:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд батлагдсан коронавируст халдварын ойрын хавьтал Арбулаг сумын нэг иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Эерэг гарсан тохиолдол болон дам хавьтлын 21 хүний PCR шинжилгээг хийхээр сорьцыг цуглуулж байна. Арбулаг сумын Онцгой комисс хуралдаж, сумын хэмжээнд орох, гарах хөдөлгөөнийг 5 дугаар сарын 24 хүртэл хязгаарлан, хяналтын 5 постыг 24 цагаар ажиллуулж эхэллээ.

Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн элсэлтийн ерөнхий шалгалтын давтлага, сургалт семинар, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг 6 дугаар сарын 10 хүртэл хоригложээ.


Холбоотой мэдээ