Ханх суманд 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-23 16:47:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т 5 дугаар сарын 22-ны 19 цаг 50 минутад 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.  

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.

Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 70112 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 213 удаагийн хөдлөлт болсон байна.

Холбоотой мэдээ