ӨНӨӨДӨР: Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уншигчдад танилцуулах талаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2021-05-25 07:53:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 25-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт "Русский Дом" (хуучнаар РЦНК)-д “Мэргэн зон” ТББ-ийн тэргүүн, сэтгүүлч, орчуулагч Ч.Ундрам, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч доктор О.Чинбаяр, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Улаанбаатар дахь "Русский Дом"-ын захирал Амгалан Базархандаев нар Оросын орчин үеийн өгүүллэгийн түүврийг Монголын уран зохиол сонирхогчдод танилцуулах талаар мэдээлнэ.

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Монголын ахмадын чөлөөт холбооноос ГХЯ-ны удирдлагуудад хариуцлага хүлээлгэх шаардлагынхаа талаар мэдээлнэ.

13.00 цагт Улсын дээд шүүхийн гадна талд "Шударга ёс шүүхээс эхэлнэ" үйл ажиллагаа болно.


Төрийн ордонд


10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо хуралдана.

12.00 цагт Түр цэгт УИХ-ын С.Чинзориг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлнэ.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдана.

14.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх байршлуудад очиж, Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцана.


Холбоотой мэдээ