Дорнодын театрынхан Хөлөнбуйр аймагт тоглож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 13:13:10

Дорнод аймгийн ЗДТГ, ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Засгийн ордны дэмжлэгтэйгээр өвөрлөгч хошууны иргэдэд Алтан гадас одонт Дорнод аймгийн ХДТ- ын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтыг тавьж байна.

Хөлөнбуйр аймгийн Шинэ барга баруун хошуу, шинэ барга зүүн хошууны төв Алтан-Эмээл, Амгаланбаатар хот, Хөлөнбуйр аймгийн төв Хайлаар хот, Эвенки тойргийнхонд тоглолтоо толилуулна. Хоёр аймгийн хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээнд уран бүтээлчид оролцдог ч бүрэн бүрэлдэхүүнээрээ 21 үзүүлбэрээс бүрдсэн томоохон  хэмжээний тоглолтыг олон хот хошуу дамжин тавьсан нь анхдагч болж байгаа юм. Тоглолтод улс үндэстэн ястны зан үйл, аж амьдралыг харуулсан дуу бүжиг хөгжмийн уран бүтээлүүд багтжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд