УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд найман хүн өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 21:00:14

Монгол Улсын УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Баян-Өлгий  аймагт зохион байгуулж байна.

Баян-Өлгий  аймгийн Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Бугат сум, Өлгий сумын долдугаар баг  зэрэг УИХ-ын 4 дүгээр тойргийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ тойрогт МАН-аас аймгийн намын хорооны дарга Г.Султан, АН-аас УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  нар өрсөлдөнө.

Өлгий сумын 1-13 дугаар баг буюу УИХ-ын 5 дугаар тойрогт MАН-аас УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн дэд сайд асан Х.Баделхан, АН-аас Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, Бүгд найрамдах намаас Тогтвортой амьжиргаа төслийн Баян-Өлгий аймаг дахь багийн ахлагч Насирын Самат нар өрсөлдөж байгаа ба Буянт, Алтай, Булган, Толбо, Алтанцөгц, Дэлүүн, Баяннуур  сум УИХ-ын 6 дугаар тойргийг бүрдүүлж МАН-аас УИХ-ын гишүүн А.Тлейхан, АН-аас Эрчимбаян өлгий ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Мурат, МАХН-аас тус намын  Бага чуулганы гишүүн Д.Чинзориг  нар  өрсөлдөж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ