839 гаруй төрийн албан хаагч сонгуулийн ажилд оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-21 23:15:20

Монгол Улсын УИХ-ын болон аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг Баян-Өлгий   аймгийн хэмжээнд аймаг, 14 сумын сонгуулийн хороо, санал авах 85 байранд 839  гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Тэд үндсэн ажлаасаа чөлөөлөгдөхгүйгээр давхар алба хашиж байгаа аж. Эдгээр албан хаагч ид цалин дээр нь урамшуулал олгох юм.

Аймгийн төвийн сонгуулийн хороонд 20, сумын сонгуулийн хороонд 65, санал авах байруудад цагдаагийн ажилтан 85 , техникийн ажилтан 103, Улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 95, 556  төрийн албан хаагч хянагчаар, аймгийн хэмжээнд  нийт 839 албан хаагч  томилогдон ажиллаж байгаа ажээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ