БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас Дундговь аймагт мөнгөн тусламж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-31 18:25:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешыг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын үеэр хоёр орны гамшгаас хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид ч харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.



Түүнчлэн энэ оны гуравдугаар сард болсон цасан болон шороон шуурганы улмаас хохирол амссан Дундговь аймагт БНТУ-ын Гамшиг, онцгой байдлын удирдлагын газраас хандивлаж буй мөнгөн тусламжийг Элчин сайд гардууллаа.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ