Австралийн Сиднейд хэрэгт холбогдсон залуусыг шүүх хурал хойшлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 13:55:11

Австралийн Сидней хотноо хэрэгт холбогдсон монгол залуусыг шүүх хурал хойшилсон талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Хүчингийн хэргээр  21 настай Б, 22 настай Т нарыг сэжиглэн баривчилжээ. Тэдгээр залуус Австрали улсад оюутны визтэй түр оршин сууж байв.

Уг  хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Б.Болдоос тодруулахад “Энэ сарын 23-ны өдөр Австралийн Сидней хотод Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан. Саатуулсан тухайгаа тухайн өдрөө Элчин сайдын яаманд Сидней хотын цагдаагийн газраас мэдэгдсэн байдаг. Тэр даруй бид ар гэрийнхэнд нь мэдэгдэж, Элчин сайдын яамнаас хоёр иргэндээ орчуулагч олж өгөх, өмгөөлөгчтэй холбох зэргээр шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Анхан шатны шүүх хурал болж, нотлох баримт хангалтгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хурлыг ирэх 11 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл хойшлуулсан” гэсэн хариу өглөө.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд