Токиогийн Олимпод оролцох эхний тамирчид Японд иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2021-06-01 10:14:16

ТОКИО. /Kyodo/. Австралийн софтболын эмэгтэйчүүдийн баг Токиогийн зуны Олимпын наадмын өмнө бэлтгэл сургуулилалтаа базаахаар мягмар гарагт Японд хүрэлцэн ирлээ гэж Kyodo агентлаг мэдээлэв.


Австралийн багийн онгоц Токиогийн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Энэ бол удахгүй болох Олимпын наадамд оролцохоор Японд ирсэн анхны тамирчдын баг юм.


30 хүний ​​бүрэлдэхүүнтэй Австралийн баг урьдчилан коронавирусний вакцинд хамрагджээ. Тэд зочид буудалд гурван өдөр байрлах бөгөөд дараа нь Гумма мужийн Ота хот дахь баазад байрлаж, зургаадугаар сарын 5-наас бэлтгэлдээ хамрагдах юм байна. 


Тамирчид, дасгалжуулагчид болон тэдэнтэй ойр харилцаж буй бүх хүнийг коронавирусний шинжилгээнд өдөр бүр  хамруулах шийдвэрийг Олимпын наадмыг зохион байгуулагчид дөрөвдүгаар сард гаргасан юм. Бусад оролцогчдын хувьд ирсэн өдрөөсөө хойш гурван хоногт л шинжилгээ өгөх бөгөөд харилцсан хүмүүсээс нь шалтгаалж өдөр бүр шинжилгээнд хамрагдах эсэхийг шийдэх аж.

Холбоотой мэдээ