Ц.Алтанцэцэг:Болзошгүй эрсдэлийг бууруулах нь бидний гол зорилго

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-22 13:26:36

Дархан хотыг дулаанаар хангадаг Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ц.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тэрээр, манай компани хэрэглэгчдийг дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд Дархан хотын хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллаж байна.

Дархан хотын хэрэглэгчдийн дулааны эрчим хүчээр найдвартай хангахын тулд хүний нөөцын нөхөн хангалтыг тухай бүр хийж ирлээ. Оны эхний таван сарын байдлаар орлогын байцаагч, дулааны засварчин, харуул, холбооны шугам хоолойн засварчин, жолооч зэрэг орон тоонд найман ажилтанг нөхөж сонгон шалгаруулалтаар авсан хэмээн ярьж байна.

-Өвлийн их ачааллыг давахын тулд танайх онцгойлсон ямар ажил зохион байгуулав?

-Өнгөрсөн өвлийг давахын тулд манай компани Оргил ачааллыг давах уралдааны болзол зарлаж дүгнэсэн. Энэ уралдааныг өнгөрсөн оны 11 дүгээр сарын нэгнээс энэ оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл  яввулсан. Энд манай бүх алба, хэлтсүүд тус бүрдээ төлөвлөгөө гаргаж идэвхтэй сайн оролцож хэрэглэгчдийг дулаанаар хангах үүргээ амжилттай биелүүллээ. Мөн дөрөвдүгээр сарйн тавнаас тавдугаар сарын тавны хооронд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн сар”-ын уралдаан зарлаж дүгнэсэн зэрэг олон ажлыг хийсэн.

-Уралдааны гол зорилго юунд чиглэгдсэн бэ? Энэхугацаанд ямар ямар ажил амжуулав?

-Хамгийн гол нь ажлын байрны нөхцлийг сайжруулах, эрслийг бууруулж соёлыг дээшлүүлэх чиглэлээр тоодорхой ажлуудыг амжууллаа. Эдгээр уралдаануудыг дүгнэж амжилт гаргасан алба, хэлтсүүдийг байр эзлүүлж шагнасан бол бусдыгаа хошуучилсан 20 ажилтныг компанийнхаа зардлаар байгалын үзэсгэлэнт газруудаар аялах эрхийн бичгээр шагналаа.

-Ер нь ямар ямар газраар аялах вэ? Танайх чинь жил бүр л аялуулдаг байх аа?

-Тиймээ. Энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж шалгарсан шилдгүүдээ эх орны байгалын сайханд болон гадаадад аялуулдаг. Мөн халаалтын улиралд дуусч бид хэрэглэгчдийнхээ зөвлөгөөнийг хийсэн. Бид энэ жилийнхээ хэрэглэгчдийн зөвлөгөөнийг нэлээд онцлогтой зохион байгуулсан. Дархан хотынхоо хороолол болгонд очиж хэрэглэгчдийн дунд очиж хамтдаа 2-3 хоногоор бүтэн нэг сарын хугацаанд хийлээ.

-Хэрэглэгчдээс чухам ямар санал хүсэлт гарсан бэ? Тухайн үед танайх зарим санал хүсэлтийг газар дээр нь барагдуулсан гэж ярьж байсан?

-Ер нь манай компанийн диспетчирийн албанд халахгүй байна гэсэн дуудлагууд ирдэг. Энэ н тухайн айлаасаа биш таван давхар айл тэр чигээрээ босоо шугамаараа халахгүй байх тохиолдол гарсан. Эдгээр дуудлагуудыг манайх багцалж аваад судлагаа хийгээд зуныхаа засварын үеэр Хэрэглэгчийн алба маань төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа.

-Танайх чинь жил бүр оны эхний хагаст хэрэглэгчдийнхээ гэрээ сунгах ажлыг хийдэг биз дээ? Энэ жилийн хувьд хийгдэж дууссан уу?

-Хугацаандаа хийгдэж одоо ч үргэлжилж байна. Энэ жилийн хувьд манай компанийн хийж гүйцэтгэсэн бас нэг томоохон ажил бол орон сууцны айлуудын талбайн төлөх хэмжээ нэмэгдсэн. Энэ нь ямар үндэслэлтэй өөрчлөлт орсон бэ гэвэл Эрчим хүчний үндэсний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолоор Монгол улсын MNS 60582 гэсэн стандартыг хэрэгжүүлэх үүднээс Дархан хотын нийтийн зориулалттай орон сууцын халаалтын талбайн өөрчлөлтөөр тооцохыг мөрдөж ажилласан. Үүнд хэрэглэгчдээс гомдол санал гаргаж талбайн өөрчлөлт стандартыг мөрдөж ажиллахад манайхаас цөөнгүй ажил зохион байгуулж гэрээний уг стандартыг сурталчилж таниулах ажлыг хийгээд явж байгаа.

-Уралдаан зарлаж дүгнэсэн гэлээ. Ямар ямар алба, хэлтсүүд байр эзэлсэн бэ?

-Өвлийн оргил ачааллыг давах уралдаанд тэргүүн байрыг Инженерийн алба эзлэж дэд байрыг Дамжуулан алба, гуравт Захиргаа удирдлагын хэлтэс, Хөдөлмөр хамгааллын сарын ажилд тэргүүн байрыг Хангах алба эзлэж хоёрт Дамжуулах алба, гуравт Захиргаа удирдлагын хэлтэс тус тус шалгарсан.

-Өөр онцгой томоохонд тооцогдох ямар нэгэн шинэлэг ажил хийгдсэн үү? Урьд өмнө нь огт хийгдэж байгаагүй тийм ажил байгаа юу?

-Байгаа, тийм ажил гэвэл “Компанид учирч болзошгүй эрсдэлийг бууруулах төлөвлөгөө” гэж гарсан. Энэ нь 2016-2020 он хүртэл хэрэгжих төлөвлөгөөтэй болж Дархан хотын дулаан хангамж аюулгүйн системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх үүднээс шаардагдаж байгаа хөрөнгийн эх үүсвэрийг эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтыг гаргаж шийдвэрлүүлэхийн тулд 2016-2017 оны бизнес төлөвлөгөөнд оруулж төсвийн тодотголд тусгуулахаар холбогдох дээд байгууллагад өгөөд байна.

-Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороооноос салбарын байгууллагуудаа жил бүр байр эзлүүлж шалгаруулдаг. Танайх өнгөрсөн оны ажлаараа яаж дүгнэгдсэн бэ?

-Ерөнхийдээ манай компани 2015 онд манайх Эрчим хүчний зохицуулах газраас гаргасан ажлын үнэлгээгээр “Сайн” гэсэн үнэлэлт авсан нь хамт олны маань нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг байр эзлүүлэхэд дулаан түгээх тусгай зөвшөөрлийн шаардлагаар дөрөвдүгээрт, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн шаардлагын биелэлтээр наймд орсон амжилттай байна” гэв.

                                                                                                                                      Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ