Ойрын хавьтлын нэг иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-05 16:36:37

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр коронавирусний халдварын нэг тохиолдол батлагдаж, нийт өвчилсөн хүмүүсийн тоо 36 боллоо.

Үүнээс 15 нь дотоодын, 20 нь зөөвөрлөгдсөн халдвар, 1 нь Улаанбаатар хотод халдвартай болох нь батлагдаж, одоо тус аймагт ирж эмчлүүлж байгаа иргэн аж.

Аймгийн Молекул, биологийн лабораторид батлагдсан 3 голомтын 96 ойрын хавьталд PCR-ын шинжилгээ хийхэд ийнхүү 1 иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Тухайн иргэнийг аймгийн Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилж эхэлсэн. Одоо биеийн байдал нь хөнгөн байна.

Харин ойрын хавьтлаас бусад 36 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар тус аймагт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 589, гэрийн ажиглалтад 867 иргэн байна.  

Холбоотой мэдээ