Коронавирусний халдварын тохиолдол 14-өөр нэмэгдэж 324 боллоо

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2021-06-06 12:15:42

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Говь-Алтай аймагт 251 хүнд түргэвчилсэн, 81 хүнд PCR шинжилгээ хийхэд 14 тохиолдол илэрч, нийт халдвараар өвчилсөн хүний тоо 324 боллоо.

Эдгээр тохиолдлууд бүгд Есөнбулаг сумаас илэрсэн тухай Аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Ойрын хавьталд орсон зарим нь сайн дураараа шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Онцын шаардлагагүй бол гэртээ байж, амны хаалтаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барихыг онцгойлон анхаарууллаа.

Мөн халдварын шинэ голомт үүссэн Андууд ресторанд хоол идсэн болон түүгээр үйлчлүүлсэн иргэдтэй хавьталд орсон хүмүүсийг яаралтай шинжилгээ өгөхийг  хүслээ.

Холбоотой мэдээ