“Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад хуваарилсан вакциныг хүлээн авч дуусжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-07 09:09:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын вакцин хангамжийн “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 48 000 тун Астразенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа.


Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилсан 239 160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задалбал, “Ковид-19” халдварын эсрэг Астразенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуусталх хугацаанд 112 800 тун, файзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуусталх хугацаанд 126 360 тунг тус тус хүлээн авахаас 3 дугаар сарын 12-ны өдөр Астразенека AZD1222 вакцинаас 14.400, 3 дугаар сарын 24-ний өдөр файзер/БиоНТех BNT162 вакцинаас 25 740 тун, 4 дүгээр сарын 21-ний  өдөр Астразенека AZD1222 вакцинаас 50.400 тун, 5 дугаар сарын 27-ны өдөр файзер/БиоНТех BNT162 вакцинаас  100 620 тун, 6 дугаар сарын 5-ны өдөр Астразенека AZD1222 вакцинаас 48 000 тунг хүлээн аваад байна.

Ингэснээр 2021 оны эхний хагас жилд Монгол Улсад олгохоор хуваарилсан 239 160 тун вакциныг бүрэн хүлээн авчээ.

 

Хөтөлбөрийн хүрээнд хүлээн авсан вакциныг Монгол Улсын “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд заасны дагуу хүн амын бүлгүүдэд эрэмбэ дарааллын дагуу хийх ажил үргэлжилж байна.

Холбоотой мэдээ