Улаанхус сумын 3 иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-08 13:30:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусний халдварын 3 тохиолдол илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 44 боллоо.

Аймгийн Молекул, биологийн лабораторид тухайн хугацаанд ойрын хавьтлын 23, бусад 76 хүнд PCR шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр Улаанхус сумын голомтын ойрын харьцагч 3 иргэнээс халдвар илэрсэн байна. Одоогоор тус голомтод 35 ойрын харьцагч  байгаа бөгөөд үүнээс 12 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна.

Өнөөдрийн байдлаар аймгийн Ковидын эмнэлэгт 29 хүн /үүнээс хүүхэд 11/, гэртээ 1 иргэн тус тус эмчлүүлж байгаа. Өвчилсөн хүмүүсээс 3 хүний биеийн байдал хүндэвтэр, 27 хүний биеийн байдал хөнгөн байгаа аж. 

Холбоотой мэдээ