3035 га атаршсан талбайг тоолж бүртгэлээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-06-08 18:05:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд 4 зорилт, 67 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Атаршсан талбайг эргэлтэд оруулж, малын тэжээлийн тариалалтыг нэмэгдүүлэх нь зорилтот жилийн нэгэн томоохон ажил юм. Энэ хүрээнд тариалангийн болон атаршсан газрын тооллого хийх, хөрсний агрохимийн дээж цуглуулах ажлын хэсгийг томилж, 11 суманд ажиллан 3035 га атаршсан талбайг тоолж бүртгэсэн ба үүнээс 1135 га талбайг эргэлтэд оруулж, малын тэжээл тариалахаар сумдын газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгаад байна. 

Аймгийн хэмжээнд 4200 га талбайд малын тэжээл тариалж, 7560 тн ургац хураан авах зорилт дэвшүүлсэн бөгөөд Хархорин суманд 1677 га, Өлзийт суманд  80 га,  Баруунбаян-Улаан суманд 6.9 га талбайд тариалалт хийгээд байгаа юм. 

Холбоотой мэдээ