Ховдод эр хонийг 280-310 мянган төгрөгөөр борлуулж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-09 09:52:33

Ховд /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын тархалт, цаг үеийн бусад хүчин зүйлээс шалтгаалан Ховд аймагт малын үнэ ханш нэмэгдсэн тухай иргэд ярьж байна.  

Өмнөх саруудад зарим худалдаачин эр хонь (амьд) 280 мянга, эм хонь 200-250 мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар Ховд аймгийн төв, “Таван баялаг” малын зах дээр эр хонь (амьд)-ийг биеийн тарга хүч, шинж байдлаас шалтгаалан 280-310 мянган төгрөгийн үнэтэй худалдаж байна.

Мянгад, Эрдэнэбүрэн, Чандмань, Манхан сумаас өнөөдөр малчид өөрсдийн боломж бололцоонд тулгуурлан 60-70 мал тээвэрлэн ирж, тус зах дээр худалдан борлуулжээ.

Ийнхүү малын үнэ ханш тодорхой хувиар нэмэгдэж, мал (амьд) үнэтэй зарж байгаагаас шалтгаалан зарим иргэн мал, мах худалдан авахад санхүүгийн бэрхшээл үүсэж болзошгүй. Цаашид иргэдийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөцийг сайжруулах, үнэ ханшийн тогтвортой байдлыг хангахад анхаарах нь зүйтэй гэж зарим эх сурвалжууд онцоллоо.  


Холбоотой мэдээ