Сонгогчдын ирц 12:00 цагийн байдлаар 15,84 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-09 13:34:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт нийт 37526 сонгогчоос 5994 хүн саналаа өгч ирц 12:00 цагийн байдлаар 15,84 хувьтай байгаа тухай Аймгийн сонгуулийн хорооноос мэдээллээ. 

Саналаа өгсөн сонгогчдыг насны байдлаар авч үзвэл 50-аас дээш насныхан идэвхтэй, 18-25 насны залуусын идэвх сул байгаа аж.

Говь-Алтай аймгийн 37524 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалд бүртгэгдсэн бөгөөд тус аймгийн хэмжээнд 18 суманд 88 байршилд санал хураалт явагдаж байна. Сонгуулийн ажил зохион байгуулахад 1000 гаруй төрийн алба хаагч ажиллаж байгаа тухай Аймгийн сонгуулийн хорооноос мэдээлэв. Санал хураалт өнөөдрийн 07:00 22:00 цагийн хооронд үргэлжлэх учир иргэд, сонгогч та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.


Холбоотой мэдээ