Сонгогчдын ирц 44.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-09 21:36:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 19.00 цагийн байдлаар санал өгсөн дүн 44.2 хувь болжээ. 

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, "Миний бие иргэний үүргээ биелүүлж хэсгийн хороондоо очиж саналаа өглөө. Та бүхэн маань ч гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалъя" гэлээ. 

Улсын хэмжээнд санал авах үйл ажиллагаа 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ