Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх ялалт байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
УЛААНБААТАР. /TASS/. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, эрх баригч Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх орон даяар явуулсан ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа.
Орон нутгийн цагаар 23:00 цагийн байдлаар 776 мянга гаруй сонгогч У.Хүрэлсүхийн төлөө саналаа өгсөн бол УИХ-ын гишүүн асан Д.Энхбат 235 мянга орчим, сөрөг хүчний Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ 67 мянга орчим хүний санал авчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр, санал хураалтын хугацаа дуусахаас 30 минутын өмнөх байдлаар санал өгөх эрхтэй хоёр сая гаруй сонгогчийн 1.17 сая гаруй нь саналаа өгч, сонгуулийн ирц 52.69 хувьтай байжээ.