УИХ-ын гурван байнгын хороо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-06-23 07:58:58

УИХ-ын Хууль зүй, Аюулгүй байдал, гадаад бодлого, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдахаар товлогдоод байна.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д болж, Тахарын албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болж, Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/, Зэвсэгт хүчний тухай /шинэчилсэн найруулга/, Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд болж Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. 

Н.Туяа

Холбоотой мэдээ