“Долоогийн бүлэг” цар тахлын даван туулах цогц төлөвлөгөө гаргана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-06-10 12:15:24

ВАШИНГТОН. /TASS/. “Долоогийн бүлэг”-ийн улсын удирдагчид Карбис-Бэй хотод дээд хэмжээний уулзалт хийсний үр дүнд цар тахалтай тэмцэх цогц төлөвлөгөөг батална гэж АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мэдэгджээ.


“Энэ асуудлаар бид хамтарсан мэдэгдэл гаргана. Асуудал зөвхөн вакцины талаар яригдахгүй бөгөөд цар тахалд аль болох хурдан цэг тавихад чиглэсэн цогц төлөвлөгөө байх юм” хэмээн тэрбээр хэлэв.


“Долоогийн бүлэг”-ийн хүрээнд хил нээх, улс хоорондын аялалыг сэргээх асуудлыг хариуцсан ажлыг хоёр хэсэг байгуулагджээ. Нэгдүгээр хэсэгт Их Британитай холбоотой шинжээчдийн бүлэг байх бол хоёрдугаар бүлэг нь европтой холбоотой аж.


Их Британи Корноулл хойгийн Карбис-Бэй эргийн хотод 6 дугаар сарын 11-13-ны хооронд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах юм. Долоогийн бүлгийн улсын удирдагчдаас гадна уулзалтад Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нар оролцох аж.

Холбоотой мэдээ