Онцгой байдлын алба хаагчид морьт эргүүл хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-10 12:50:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид морьт эргүүл хийж, ард иргэдийг үерийн усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Тодруулж хэлбэл, аймгийн Онцгой комиссын 2021 оны “Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүх шатанд зохион байгуулах зорилгоор Баяннуур, Алтанцөгц, Бугат суманд урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийлээ.

Тус ажлын хүрээнд багийн Засаг дарга нартай хамтран голын ай, сав, гуу, жалга, үерийн усны буулт бүхий газраар нутаглаж, суурьшсан 365 айл өрхөд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгчээ. Мөн 5600 ширхэг гарын авлагыг иргэдэд тараасан байна. 

Холбоотой мэдээ