Сөүлээс 270 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-06-11 10:26:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц энэ сарын 10-ны 22.03 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус нислэгээр ирсэн 270 иргэнийг “Тоёоко-Инн”  зочид буудалд  тусгаарлажээ. 

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлээд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Холбоотой мэдээ