Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-11 13:53:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо орох аж. Иймээс борооны өмнөх нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОША-наас анхаарууллаа.

2021 оны 6 дугаар сарын 10-ны 20.00 цагаас 6 дугаар сарын 11-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек хүрнэ. Шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек хүрнэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

6 дугаар сарын 12-16-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 13,14-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи баруунаас 5-10 м/сек. Агаарын температур шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

 

Холбоотой мэдээ