4.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-13 23:22:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Идрэн багийн “Дунд нуруу” гэдэг газар энэ сарын 12-ны өдрийн 08:59 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тухайн газар нь сумын төвөөс баруун урд зүгт 43 км-т, Ө-44°27’36.0″ У-98°22’12.0″ байдаг аж.

Тус сумын иргэдээс тодруулахад, ихэнхэд нь газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна.

Холбоотой мэдээ