Ойрын хавьтлуудад шинжилгээ хийх автобустай багуудыг ажиллуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-14 09:10:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр дүүрэг бүрд ажиллаж байгаа тандалт, хариу арга хэмжээний багт үйлчлэх автомашины тоог нэмэгдүүлэхээр Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд хариу арга хэмжээний багийн хүчин чадал, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлж, сургуулийн хүүхдийн автобусуудыг ашиглахаар боллоо.


Коронавируст халдвар авсан болон халдварын шинж тэмдэг илэрсэн иргэнд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх тандалт, хариу арга хэмжээний багууд өнөөдрөөс нэмэлтээр ажиллаж эхэллээ. Энэхүү явуулын эмнэл зүйн баг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудад шинжилгээ хийх, зөвлөмж өгөх, үзлэг, тусламж үзүүлж ажиллах юм.


Өнөөдрийн байдлаар дүүргүүдэд 20 автобус буюу явуулын эмнэл зүйн 20 баг ажиллаж байна. Цаашид явуулын тандалт, хариу арга хэмжээний багт ажиллах автобусны тоог нэмэгдүүлж, иргэдэд хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

Шинжилгээний хариу эерэг гарсан, ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа дүүргийнхээ Тандалт, хариу арга хэмжээг зохицуулах штабуудын доорх утсаар холбогдох боломжтой.



Холбоотой мэдээ